User talk:Nyamtsetseg Purevsuren

From Wikimedia Commons, the free media repository
Jump to navigation Jump to search
Welcome to Wikimedia Commons, Nyamtsetseg Purevsuren!

-- Wikimedia Commons Welcome (talk) 14:44, 28 June 2019 (UTC)[reply]

Purevsuren Kherlen[edit]

Baritone Purevsuren Kherlen Пүрэвсүрэн Хэрлэн (1975 оны 10 сарын 2 өдөр Дорнод аймагт төрсөн. Born 2 Ottober 1975 in Dornod aimag, Mongolia), дуучин, дууны үг/ая зохиогч, продюсер, Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан /МУСТА/, Алтан гадас одонт.

Biography / Намтар[edit]

Дуучин Хэрлэн 1975 оны 10 сарын 2 өдөр (Дорнод аймгийн Нэгдсэн Төв эмнэлэгийн Төрөх тасагт) Чүлтэмийн Пүрэвсүрэнгийн дөрвөн хүүхдийн отгон хүү болон мэндэлжээ. Эцэг Ч. Пүрэвсүрэн нь дээд мэргэжилтэй, биеийн тамирийн (гимнастик) багш, эх Мөнхбаярын Туул (1948 - 2016) нь аймгийн Хөгжимт Драмын Театрт бүжигчин (1962-1968), Дорнод аймгийн Шүүхийн байгууллагад нарийн бичгийн дарга ажил эрхэлж байгаад тэтгэвэрт гарсан байдаг. Тэрээр түүний бага нас мөн л Дорнодын Хэрлэн голын хөвөөнд өнгөрч, арван жилийн сурагч байхаасаа урлагийн үзлэгт оролцдог, найз нөхөдтэйгөө орцонд гитар тоглон зохиолын дуунууд дуулдаг байлаа. Хэрлэнгийн хүүхэд насны дурдатгал бол нутгийн хөгжимчин ах нар, тэр үедээ нэрд гарч байсан тал нутгийн "Цуурай" хамтлагийнхан мөн хөгжмийн багш Саранхуяг, Батбаатар нар байв. Хэрлэн анх "Дээлийн хормой", "Аянгийн шивнээ" дуунуудаар тайзан дээр гарч, нийтийн дунд танил болж, СУИС-ийн оюутан байхаас зохиолийн дуу бичиж эхэлжээ. Тэр урын сандаа 60 орчим дууны үг бичсэн нь олонхи нь залуучуудын сонсох дуртай хит дуунууд болсон юм. Тэртээхи монголын рок попын ертөнцөд 90' оныг байлдан дагуулж байсан хамтлаг болох "Эл Кондор" дөрвөл дуулж, эстрад, рок попын урсгалд шинэ Классик хэлбэрээр дуулж гарч ирсэн, харамсалтай нь Эл кондор хамтлаг төд удалгүй тарсан байдаг. Хэрлэнгийн дуунуудыг МУГЖ Сарантуяа, Дашдондог, Чулуунбат (Харанга), Никитон, Хурд, Sweetmotion, Сэрчмаа, Алтанцэцэг, Үүрийнтуяа&Мөнхбат зэрэг хамтлаг, дуучид дуулдаг. Nyamtsetseg Purevsuren (talk) 17:09, 28 June 2019 (UTC)[reply]

Education / Боловсрол[edit]

1983 - 1993 онд Дорнод аймгийн 10 жилийн 5 дугаар сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшиж төгссөн. (Улсын Тэргүүний сургууль)

1993 - 1998 онд Улаанбаатар хотын Соёл Урлагийн Их Сургууль /СУИС/ - ийг дуулаачийн мэргэжилээр төгссөн. Мэргэжлийн багш: Данзаншаравын Жамъянжав МУАЖ, Дэд профессор, дуурийн дуучин агсан; дуулах урлагын багш: Цэвэгжавын Пүрэвдорж Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, XX зууны манлай дуурийн дуучин агсан; Төгөлдөр хуурын багш: Монгол Улсын Боловсролын Тэргүүний ажилтан, Тэргүүлэх зэргийн багш Дамбын Янжин. Mongolian State University of Culture and Arts / SUIS /, Ulaan baton, Mongolia (DIPLOM)

2011 онд Улаанбаатар хотын Academy of Management | Удирдлагын академи (DIPLOM) төгссөн. Nyamtsetseg Purevsuren (talk) 17:24, 28 June 2019 (UTC)[reply]

Carrier / Соёл урлагт[edit]

1993 - 1994 онд VARIETE Чуулгад / дуучин /

1995 онд - Монгол Улсын Филармони /Mongolian State Philharmonic Theater. Ulaan bator, Mongolia/ / дуучин /

1996 - 2000 онд "Элкондор" хамтлагт /дуучин/

1997 оны 11 сарын 1 өдөр - "Элкондор" хамтлагийн анхны тоглолт, "Дурлалын гудамж" Соёлын Төв Өргөө, Улаанбаатар хот

2000 - 2005 онд чөлөөт уран бүтээлч, дууны үг/ая бичих, хамтлаг дуучидтай хамтран ажиллаж ирсэн.

2005 - оноос Жигүүр гранд нэгдэлд /дуучин/

2010 онд “Дорнын уудам хязгаар” цомог

Currently - Cantautore, free artist, producer at Jiguur Grand group, Ulaan bator, Mongolia — Preceding unsigned comment added by Nyamtsetseg Purevsuren (talk • contribs) 18:58, 28 June 2019 (UTC)[reply]

УРАН БҮТЭЭЛИЙН БИЕ ДААСАН ТОГЛОЛТ

2017 оны 4 сарын 7 өдөр анхны бие даасан тоглолт "Анд минь чамайг үгүйлэх юм" бүх ододын цугларалт Улаанбаатар хотын UB PALACE - т.

Тоглолтод оролцсон хамтлаг, дуучид, уран бүтээлчид: "Никитон", "Хурд", "Камертон", "Sweetymotion", "Чоно" хамтлаг, Б.Сарантуяа, Харангын Ц.Чука, Б.Дашдондог, Б.Чинбат, С.Сэрчмаа, Б.Номин-Эрдэнэ, Т.Дэлгэрмөрөн, Ц.Мөнхбат, М.Үүрцайх,Энхзаяа Монголын шилдэг хөгжимчид болох гитарчин Д.Өлзий-Орших, даралтат хөгжимчин А.Болорхүү, басс гитарчин Билгээ, Бөмбөрчин Э.Билгүүн, Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын Симфони Найрал хөгжим. New Star Music Studio.

Ерөнхий ивээн тэтгэгч: JIGUUR GRAND GROUP /Жигүүр Гранд Групп/

ECO TV MONGOLIA Nyamtsetseg Purevsuren (talk) 18:44, 28 June 2019 (UTC)[reply]

AWARDS | ШАГНАЛ[edit]

2017 оны 7 сарын 6 ны өдөр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 170 дугаар зарлигаар Төрийн дээд шагнал Алтан Гадас Одонгоор шагнуулав.

2009 онд Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан (МУСТА)

2009 он - Мэргэжилийн хөгжмийн зохиолчдын оны шилдэг бүтээл шалгаруулах "Морин хуур наадам 2009" Тэргүүн байр | 1st prize Үг. Ая. Д. Баттөр "Эх орон"

2008 он - Мэргэжилийн хөгжмийн зохиолчдын оны шилдэг бүтээл шалгаруулах "Морин хуур наадам 2008" Дэд байр | 2nd prize Ая. Пүрэвдорж, Үг. П. Хэрлэн "Тэнгэрлэг хайр"

2007 он - Мэргэжилийн хөгжмийн зохиолчдын оны шилдэг бүтээл шалгаруулах "Морин хуур наадам 2007" Тэргүүн байр | 1st prize Үг/ Ая. Д. Баттөрийн "Анд минь чамайг үгүйлэх юм"

1997 он - Оны Шилдэг Сэхээтэн Залуу алтан медал (Golden medal) Улаанбаатар 1997.

1996 он - МУГЖ. Д.Бандийн нэрэмжит ари романс Улсын Мэргэрилийн дуулаачдийн уралдааны 1 дүгээр байр | 1st prize (СУИС - ын 3 дугаар күрсийн оюутан) Nyamtsetseg Purevsuren (talk) 19:08, 28 June 2019 (UTC)[reply]