File talk:Nairamdal.jpg

From Wikimedia Commons, the free media repository
Jump to navigation Jump to search

Олон Улсын Хүүхдийн Найрамдал Цогцолбор Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” цогцолбор нь хүүхэд, өсвөр, залуу үеийнхнийг нас биеийн онцлогт нь тохирсон хөгжлийн хөтөлбөрт хамруулах, хөгжлийг нь дэмжих, зуслан, хөгжлийн ордон, төвүүдийг арга зүйгээр хангах үйл ажиллагаа эрхэлдэг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харъяа төрийн үйлчилгээний байгууллага мөн.

Тус цогцолбор нь Монголын Хүүхдийн фондын санаачлага, оролцоотойгоор 1978 оны 07-р сарын 19-ны өдөр 250 хүүхэд хүлээн авах зуны барилга байгууламжууд, 1981 онд 250 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай өвлийн хэсэг нь тус тус ашиглалтанд орсноор бүтэн жилийн турш ажиллах боломжтойгоор байгуулагдсан байна.

1978-1990 онуудад жилдээ 21-40 хоногийн хугацаатай 9-11 ээлжинд нийт 3800 орчим хүүхэд хүлээн авч амрааж, “Идэвхтний сургууль” зохион байгуулж, улсын хэмжээнд пионерийн байгууллагын ажлын онол арга зүй, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх түшиц байгууллага нь болж ажиллаж байлаа. 1992 оноос анги хамт олон болон өдрийн амралтын үйлчилгээг нэмэгдүүлснээр нэг ээлжиндээ 270-640 буюу жилдээ 40 гаруй ээлжинд өөрийн болон гадаад орны 40,000 гаруй хүүхэд багачуудыг хүлээн авч амруулан, үндэсний болон олон улсын хэмжээний 10 гаруй арга хэмжээг тогтмол амжилттай зохион байгуулж байна

Цогцолборын зорилго Хүүхэд бүрийг нийгмийн харилцааны үнэт баялаг, үндэсний ёс заншлаас суралцуулах, хүүхдийн эрхэд суурилсан хөгжлийг дэмжих, тэдний амарч хөгжих, эрүүл, таатай орчинг бүрдүүлэх, чанартай хүртээмжтэй үйлчилгээг үзүүлэх хөгжлийн хөтөлбөрийн арга зүйг дэлгэрүүлэхэд оршино.

Үндсэн үйл ажиллагаа Манай цогцолборын үндсэн ээлжээс гадна хоног, өдрийн амрагч, “Найрамдал” экипаж, “Найрамдал”-ын нэг өдөр, солилцооны хөтөлбөр зэрэг олон төрлийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулснаар хүүхдүүдийн эрэлт хэрэгцээ, нас сэтгэхүйн онцлогт тохирсон хөгжлийн хөтөлбөрүүдээр үйлчлэх, хүүхэдтэй ажилладаг багш, нийгмийн ажилтан, зуслангийн удирдагчдыг чадавхижуулах, олон нийтэд мэдээлэл, сурталчилгааг хүргэх зорилгоо бүрэн хангаж жилдээ 2-3 аймгийн 10,000 гаруй хүүхэд багачууд, багш нарт цогцолборын хөтөлбөр, арга зүйн мэдээллийг түгээж ажиллаж байна

Цогцолборын барилга байгууламж Тус цогцолборын амралтын цогцолбор байр нь усан онгоцны хэлбэртэй, 270 хүүхэд байрлах боломжтой юм. Түүнчлэн Монгол, Цогцолбор Азийн, Скандинавын болон Балканы улсууд, Япон, Орос, Латин Америкийн эртний барилгын хийц, загварыг санагдуулахуйц, 380 хүүхэд, залуучууд байрлуулах хүчин чадал бүхий зуны 8 хотхонтой. 500 хүний суудалтай зуны театрт урлагийн тоглолтууд болон чөлөөт цагийн арга хэмжээнүүд явагддаг байна.

Тус цогцолбор нь чанарын удирдлагын тогтолцоог төрийн байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэх талаар бодлого боловсруулж, Чанарын гарын авлага болон байгууллагын стандарт, үйл ажиллаганы процессын удирдлагуудыг боловсруулан мөрдөж ажилласнаар 2011 онд Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2008/MNS ISO 9001:2010 стандартын шаардлагыг бүхэлдээ бүрэн нэвтрүүлсэн төрийн үйлчилгээний анхдагч байгууллагын гэрчилгээг гардаж авч Стандартчлал хэмжил зүйн газрын 2 удаагийн магадлах аудитаар амжилттай шалгагдсан байна.

Цогцолборын нийгмийн баталгааны хөтөлбөрийг дагуу хамтын гэрээг 10 гаруй жил амжилттай хэрэгжүүлж жил бүр 30-40 сая төгрөгийг ажилтнуудын нийгмийн асуудал, мэргэжил дээшлүүлэх, ахуйн хангамжийг сайжруулахад зарцуулж байна.

Цогцолборын 2020 он хүртэл хугацааны Мастер төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж ажилласнаар “Хараацай” театр, Сакура хотхон, ажилчдын нэг орон сууц, баримлын хотхон, амрагч тухлах сүүдрэвч, уулзалтын байрыг ашиглалтад орж, Усан спорт цогцолборын барилгын ажил явагдаж байна. — Preceding unsigned comment added by Найрамдал цогцолбор (talk • contribs) 03:39, 25 September 2018 (UTC)[reply]